Б.ТУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдвартай холбоотой цаг үеийн ээлжит /2020.04.06/ мэдээллээ өглөө. Дэлхий нийтэд тархаж буй өвчлөлийн байдлаас харахад, халдварын шинж тэмдэггүй хүмүүс олон хүнд халдвар тараах эрсдэл нэмэгдэж байгааг онцлоод, гэрийн тэжээвэр амьтан, амьтны хүрээлэнгийн амьтадаар дамжин халдварын тархалт нэмэгдэж байгаа тул ард иргэд илүү сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Мөн энэ үеэр  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Монголд халдвартай иргэдийн тоо 15 болсныг дуулгав. Тэрээр “2020 дөрөвдүгээр сарын 5-нд  ХӨСҮТ-т тусгаарлагдаж байсан Турк улсын иргэнээс коронавирус өвчний халдвар илэрлээ. Ингэснээр Монголд нийт батлагдсан тохиолдлын тоо 15 болж байна” гэв. Үүнээс 13 нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа аж. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн ажиглалтад байна.  Токио-Улаанбаатарын онгоцоор өнөөдөр ирсэн 184 хүнээс шинжилгээ авч байна" гэв.   

Эх сурвалж: www.polit.mn