А.ДОРЖХАНД

Төв аймгийн байгалийн түүхэн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар тус аймгийн Алтанбулаг суманд орших хүрэл тогооны талаар танилцуулах гэж байна. Хуучнаар Туул гүний хүрээ хэмээн алдаршсан газарт 1000 ламын хоол хийнэ хэмээн аяганы дархан Жалбуу хэмээх хүн өөрийн үр ач болох 10 хүнтэй хамтран хийжээ. Уг тогооны хийцийн онцлог гэвэл дээд хэсгийг гуулиар доод хэсгийг зэсээр хийсэн ба тогооны их бие болон ёроолыг тус тусад нь зэс хадаасаар хаджээ. Үүнээс гадна сонирхол татахуйц зүйл нь бөөрөн дээрээ худан монгол бичгээр тогооны бүтсэн түүхийг бичиж үлдээжээ. Энэхүү тогоонд хоёр үхэр арван хонины махыг чанахад дөрвөн тэрэг түлээ түлдэг байсан байна. 1726 онд цутгаж хийсэн ба амсар нь 215см диаметртай гүн нь 140 см 1800 литрийн багтаамжтай ба хүндийн жин нь хоёр тонн юм. Мөн найман тахилийг тогооны бөөрийг тойруулан урласан байна. Ийм нэгэн өвөрмөц дурсгал өнөө хэр ч бидэнд хадгалагдсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn