Бразилийн хаант засаг уналаа

0
хуваалцах
145
үзсэн

Б.ОЮУНЗУЛ 

Бразилийн далбаан дээр 1889 онд Рио-де-Жанейро хотын тэнгэрт харагдаж байсан одод яг тэр байрлалаараа зурагджээ. Тэр өдөр цэргийнхэн II Педру хааныг буулгасан байв. Хавар нь II Педру Үндсэн хуульт хаант Бразилийг төлөөлөн Парисийн дэлхийн үзэсгэлэнд очиж байлаа. Намраас нь “кофены баронууд” хаангүйгээр болж бүтнэ гэж үзжээ.Тус орон олигархаас ардчилал хүртэл урт замыг туулсан юм.

1609 онд. Японы өмнөд Кюшюгийн лорд Тадацүне Шимазү Рюкюгийн эзэнт гүрэнг амжилттай эзлэн авчээ.

1710 онд. Их Британид Аннагийн тунхаг батлагдаж улмаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжиж эхэлжээ.

1722 онд. Голландын аялагч Якож Роггевийн Чилийн "Улаан өндөгний арал" буюу Пасхи арлыг илрүүлэв.

1792 онд. Америк даяар ерөнхийлөгч Жорж Вашингтоны хүч, эрх мэдэл хүчирхэгжиж эхэлжээ.

1795 онд. Базелийн энхийн гэрээнд сөргөлдөгч талууд гарын үсэг зурснаар Франц Пруссийн хооронд энхтайван тогтов.

1879 онд. Чили улс Боливи, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.

1900 онд. Критийн Носс аралд малтлага хийсэн археологчид шохойн чулуун дээр сийлсэн эртнйи бичвэрийг олжээ.

1904 онд. Олон улсын төвшинд анх удаагаа регбигийн тоглолт зохиогдов. Анхны тоглолтыг Англи болон Уэльс, Шотландын нэгдсэн багийн эсрэг хийжээ.

1915 онд. Кубын нийслэл Гавана хотод болсон мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аваргын тоглолт Жесс Уиллард, Жек Жонсон нарын хооронд болж Ж.Уиллард итгэмээргүй ялалт байгуулж дэлхийн аварга болжээ.

1971 онд. Шри Ланкад ерөнхий сайд Бандаранайкегийн засаглалыг эсэргүүцсэн төрийн эргэлтийг Ардын чөлөөлөх хөдөлгөөнийхөн зохион байгуулав.

1976 онд. БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Тиананьмений талбайд олон нийтийг хамарсан жагсаал болжээ.

1998 онд. Аважи арлыг Кобе хоттой холбосон Акаши Кайкио гүүр ашиглалтад оржээ. Ингэснээр дэлхийн хамгийн урт гүүр болсон юм.

Эх сурвалж: www.zms.mn