Морин толгойн олон үед холбогдох булшнууд ба хэл хуур

0
хуваалцах
192
үзсэн

А.ДОРЖХАНД

Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар тус аймгийн Алтанбулаг суман дахь Морин толгой уулын энгэрт орших хөшөөнүүдийн талаар хүргэж байна. Энэхүү нутаг дэвсгэрт байх хөшөөнүүд нь 120 дөрвөлжин булш мөн буган хөшөө түүний зүүн талд зэргэлдээ 24 хүннү булш оршдог юм. Эдгээр дурсгалыг хамгийн анх 1924 онд Г.И.Боровка илрүүлж байсан байна.Түүний дараа олон археологчид ирж судалсан ба 1975 онд Эрхүүгийн их сургуулийн багш В.В.Свинин ирсэн бол 1983 онд Монгол, Зөвлөлтийн археологчид иржээ. Харин 1989 онд Хүннүгийн дурсгал судлах Монгол Унгер- Зөвлөлтийн хамтарсан ангийхан эдгээр булшийг удаа дараа малтлага хийж хэд хэдэн булшийг нарийн шинжилсэн юм. Малтлагын явцад олон дурсгалт зүйлс олдсоны дотор хамгийн сонирхолтой нь ясаар сийлж хийсэн хэл хуур байв. Энэ хэл хуурын урт нь 12,5 см өргөн нь 1,4см 2мм зузаан ясаар хийсэн байжээ.Үзүүртээ 2 мм өргөн урт хэлтэй ба хуурын хэлний угт жижиг нүхтэй ба эсрэг хоёр талын хажуугаас хотойлгон зорж гарт барихад эвтэйхэн болгож зассан байна.Энэхүү хэл хуур нь өдгөө ШУА- ийн түүх археологийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа аж.Энэхүү хэл хууртай ижил төстэй хуур Тувагийн нутгаас олдсон ба өнөө ОХУ-ын Эрмитажийн музейд хадгалагдсаар байна.Хэл хуур нь хаанахын ямар улсаас гаралтай нь тодорхой биш боловч монголчууд бид эртнээс энэ хуураар тоглож мөн бөөгийн зан үйлд хэрэглэн онгодын хөлөг хэмээн нэрийдэж иржээ.

Эх сурвалж: www.polit.mn