Аргалын эврээр хийсэн хутгуур

0
хуваалцах
190
үзсэн

А.ДОРЖХАНД

Төв аймгийн музейн үзмэрүүдээс цувралаар хүргэж байна.Энэ удаагийн цувралаар аргалын эврээр хийсэн хутгуурыг танилцуулж байна.Аргаль хэмээх амьтаныг бид хэдийнээ Төв Азийн өндөрлөдөг газраар нутагладаг зэрлэг хонь гэдгээр нь хэдийнээ мэдэх билээ.Эрийг нь аргаль харин эмийг нь угалз гэдэг.Аргалийн эвэр нь угалзаа бодвол маш сүрлэг урт ургах бөгөөд түүний эвэр нь хамгийн уртдаа 190 см болж ургадаг байна. Аргалын эвэр нь бүдүүн мөн уртаараа олон улсын яармаг үзэсгэлэнгээс алтан медаль хүртэл хүртэж байжээ.Үүний нэгэн жишээ болох энэ хутгуурыг 1920-иод оны үед аргалын эвэр тайрч зорж, зүлгэн,шанаганы ёроолыг модоор хийсэн байх юм. Энэхүү үзмэрийг 1959 онд орон нутгийн музейн сан хөмрөгтөө авч одоо хэр нь орон нутгийн сан хөмрөгтөө хадгалсаар байна.Хутгуурын хийсэн ур хийцийг нарийн нягталж үзвэл бариулын урт 30 см, угнийх нь өргөн 5 см , харин үзүүр хэсгээрээ 2 см, ба нийт урт нь 50 см юм. Харин шанаганы хутгуурын өндөр 24 см бөгөөд хутгуурын гадна тал нь дөрвөн өнцөгтэй. Ёроолын хэсэг нь зуйвандуу хэлбэртэй хийсэн байх ба үүний өргөн нь 16,5х11, 5см бөгөөд амсарын өргөн нь 7,5х11,5см юм. Харин бариулын үзүүрт 0,6 см голч бүхий нүх гаргаж түүндээ 0,8 см өргөн 7 см урт сураар оосор хийжээ. Энэхүү хутгуурын уртийг нь сонирхвол 50 см, өндөрийх нь хэмжээ 24 см, өргөн нь 16,5 см, жин нь 825 гр байдаг байна. Ан амьтадынхаа эд зүйлсийг ашиглан ахуй амьдралдаа эртнээс нааш хэрэглэсээр ирсэний нотолгоо нь энэ эврээр хийсэн хутгуур юм.

Эх сурвалж: www.polit.mn