Т.САЙХАН

Эрүүл мэндийн яамнаас /04.03/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.  Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлав. Тэрээр "Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Энэ сайн мэдээ. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.  Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд мөн коронавирус илрээгүй" гэлээ.  Энэ нь  нийт 326 шинжилгээний хариу юм.

ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингээд илүү олон шинжилгээ хийх нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, нийт иргэдээс цуглуулсан сорьц, тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээ болон давтан шинжилгээнүүдээ хийж хянах юм.

Үүний хажуугаар\ хурдавчилсан оношлуур ашиглаж байгаа. Хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу PCR-аар буюу лабораторийн шинжилгээгээр гарна" гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:www.polit.mn