Т.САЙХАН

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг өнөөдөр /04.03/ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцлээ. Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  байдаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримттай шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцах мөн Баянгол дүүргийн татварын хэлтсээс тодорхой баримт гаргуулах зэрэг хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд талуудын мэтгэлцэх боломжийг хангах үүднээс  шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны 9:00 цаг хүртэл хойшлуулав. 

Хэргийг эргэн сануулбал, УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын өөртөө зориулж худалдан авсан 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байв. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргаж, Улсын Дээд Шүүхээс түүний Зайсан дахь 1.4 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг УБТЗ-д шилжүүлэх шүүхийн тогтоол гаргасан юм. Улмаар түүний хаус худалдан авсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 265.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn