Т.САЙХАН

АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулж, дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг саатуулжээ.

Хэргийн талаар АТГ-ын газрын Хэвлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах комиссар Т.Баярхүү “ Түүнийг компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан гэх хэргээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.  Одоогоор түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг саатуулаад байна” гэв.

Б.Батсүх нь энэ оны хоёрдугаар сард ажлаасаа гарсан байсан бөгөөд компаниудын актыг багасгаж өгч, авлига авдаг байсан талаар эх сурвалж мэдээллээ. Албан бус мэдээллээр түүний гэрт нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 мянган ам.доллар хураан авсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn