С.Эрдэнэ дэнчингээ нэмсэн нь АН-ынхныг бухимдуулж байна

0
хуваалцах
310
үзсэн

М.СОД

Намууд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж байна.   Өмнөх сонгуулиар өвдөг шороодсон АН-ын хувьд энэ жил мөнгөтэй гишүүддээ боломж олгож буй.  Тодруулбал, АН-аас нэр дэвших дэнчингийн мөнгө эхэндээ 100 сая төгрөг байсан бол энэ тоо 700 саяд хүрсэн гэх яриа ч байна.   Үүнд, АН-ын зарим гишүүн бухимдалтай байгаа нь тодорхой.  АН-ын дарга С.Эрдэнэ хуваарь гаргаж, намаас нэр дэвшихээр горилогчдоо хүлээн авч уулзаж байгаа. Өчигдөр гэхэд 20 гаруй горилогч намын даргатайгаа уулзжээ.  Тухайлбал, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Баян-Өлгий, Архангай, Увс, Ховд, Өвөрхангайд нэр дэвших сонирхолтой гишүүд орсон байна.  Гэсэн ч тэд намын даргатайгаа учраа олж чадалгүй таржээ.  АН-ын дарга С.Эрдэнэ манай нам 2020 оны УИХ-ын сонгуульд ялах нь тодорхой, мөнгөө төлөөд сонгуульд оролц, үгүй бол гарцгаа гэсэн байдлаар нэр дэвшигчиддээ хандаж байгаа гэнэ.  Түүнчлэн нэр дэвшигчид дэнчингийн мөнгөө өгсөн ч  мандат авч чадаагүй бол сонгуульд ялсны дараа эрэмбэлж байгаад албан тушаал өгнө гэсэн амлалт өгч байгаа сурагтай.  АН-аас Говь-Алтай аймагт Засаг дарга асан О.Амгаланбаатар, Баян-Өлгий аймагт  УИХ-ын гишүүн асан А.Бакей, Увс аймагт Засаг дарга асан Д.Цэндсүрэн, ҮБХ-ны гишүүн Ц.Одонтунгалаг, Архангай аймагт “Фортуна” Н.Батбаярын охин Н.Жаргалан, УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал, Баянхонгор аймагт Д.Ганбат, консул асан Д.Мөнх-Эрдэнэ, Ховд аймагт Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Т.Батцогт, Өвөрхангай аймагт Ж.Төмөрбаатар, Б.Ганхөлөг нар өрсөлдөхөөр горилж байгаа юм байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин