Б. ОЮУНЗУЛ

Алдарт “Apple” компанийн хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүн болох “iPad” нэртэй таблет компьютер Америкийн зах зээлд худалдаалагдаж эхэллэсэн байна. Тухайн үед “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүр бямба гаригийн өглөө орон нутгийн цагаар 09.00 цагаас хаалгаа нээсэн бөгөөд дэлгүүр онгойхоос өмнө 500 гаруй хүн дугаарлан зогсч байжээ. Тэдгээрийн дотор iPad худалдан авахаар бусад улс орноос АНУ-ыг зорин ирсэн хүмүүс ч байсан байна. “Apple” компанийн зүгээс онлайн хэлбэрээр урьдчилсан захиалга авсан ч дэлгүүрийн гадна хоносон хүмүүс цөөнгүй байсан аж. Харин үнийн тухайд iPad нь үзүүлэлтээсээ хамаарч 499-829 ам.доллараар худалдаалагдаж байжээ. Манхэттен дэх салбар дэлгүүрийн гадна дугаарласан худалдан авагчдын хамгийн түрүүнд зогсч байсан Грег Пакер гэгч бүр гуравдугаар сарын 30-наас эхлэн дугаарласан байна “Томхон хэмжээтэй iPhone мэт харагдах уг таблет төхөөрөмжийг ашиглан кино үзэж, тоглоом тоглож болохоос гадна интернэтэд холбогдох боломжтой. “iPad” нь 9.7 инчийн бүрэн мэдрэгчтэй дэлгэцтэй учир хэрэглэгчид төхөөрөмжийн бүхий л функцыг гараараа удирдаж болох ба хэрэв хүсвэл компьютерийн гар залгасан ч болно. Хамгийн хямд үнэтэй “iPad” нь 16GB флэш меморитой, Wi-Fi холболт ашиглах боломжтой ба 499 ам.долларын үнэтэй юм. Харин хамгийн үнэтэй нь 64GB багтаамжтай, үүрэн телефоны 3G сүлжээг ашиглан интернэтэд холбогдох боломжтой бөгөөд 829 ам.долларын үнээр борлуулагдаж байжээ.

1885 онд. Германы зохион бүтээгч, инженер Готтлеб Даймлер өөрийн бүтээсэн хөдөлгүүртээ зохиогчийн эрх авав.

1948 онд. АНУ-ын ерөнхийлөгч Харри С.Труманы боловсруулсан хөгжил буурай 16 улсад туслах хөтөлбөрт 5 тэрбум ам.доллар олгох зарлигт гарын үсэг зуржээ.

1969 онд. Вьетнамын дайн: АНУ-ын Батлан хамгаалахын сайд Мелвин Лейрд Вьетнамыг сэргээн босгох ажилд гар бие оролцохоо мэдэгдэв.

1973 онд. Моторола компанийн ажилтан Мартин Күүпер зохион бүтээсэн анхны гар утасаараа Беллийн Лабораторийн эрдэмтэн Жоел С.Энгел рүү дуудлага хийв. Энэ нь гар утасаар хийсэн анхны дуудлага байсан юм.

1974 онд. Америк болон Канадын өрнө, дорно хэсэгт дэгдсэн их хар салхины улмаас 315 хүн амиа алдаж, 5,500 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

1981 онд. АНУ-ын Сан Франциско хотод зохиогдсон "Баруун эргийн компьютерийн үзэсгэлэнд" дэлхийн хамгийн анхны суурин компьютер болох "Осборн 1"-ийг танилцуулжээ.

2007 онд. Францын галт тэрэгний үйлчилгээний TGV галт тэрэг Ла Шемин хотод 574 км/ц хурдалж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

2008 онд. Америкийн иргэний агаарын тээврийн ATA Airlines компани санхүүгийн асуудлаас болж дампуурлаа зарлав.

Эх сурвалж www.zms.mn