Т.САЙХАН

Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн урд баригдахаар яригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн талаар тайлбар өглөө.  Тэрээр “Шүүхийн шийдвэр нэртэйгээр хотын төвийн зарим талбайг өөрсдөдөө авах гэсэн томоохон сүлжээ ажиллаж байна. Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах талбай, Улаанбаатар зочид буудлын урд талын талбай зэргийг хувьчилсан байсныг бүгдийг нь буцааж авсан. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй олон байшин гудамж, зам талбай бий. Хотын захиргаа зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй. Цаашлаад бусад бүтээн байгуулалтаа салбар салбараар нь иргэддээ танилцуулна. Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн. Гэхдээ сонгууль, хувийн зорилгоор ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү. Төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Болохгүй зүйлээ нуухгүй, болж байгаагаа дөвийлгөхгүй зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй” гэсэн юм. 

Өнгөрсөн даваа гаригт хотын захиргаанаас мэдээлэл хийж тухайн байршилд 3.2 тэрбум төгрөгөөр иж бүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэснээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn