А.ДОРЖХАНД

Төв аймгийн орон нутгийн музейн үзмэрүүдээс цувралаар хүргэж байна.Хичээнгүй амирлангуй гүнжийн аяганы ширээ нь орон нутгийн музейд хадгалагдсаар байгаа юм.Энэ ширээг 1960 оны музейн үзмэрт Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Дашзэвэгээс авч байжээ. Уг ширээ нь дөрвөн шургуулагтай, шургуулга бүр нь голдоо цэцгэн суурь бүхий алтан боронзон зүмбэр хийтэй, гуулин бариултай, тавцангийн гурван тал нь битүү .Харин нүүрэн хэсэгтээ хоорондоо зай бүхий 2 жижиг хашлагатай бөгөөд хашлага бүр цэцгийг гоёмсогоор дүрслэн сийлбэрлэдэж алтан шаргал өнгөөр боронзджээ. Тэгвэл ширээний ард хэсэгт навч зэргийг дүрсэлсэн байх ба цэцгийн өнгө нь улаан, цагаан, шар зэрэг тод өнгөөр будсан байна. Энэхүү аяганы ширээний хэмжээ нь 51х38х35.5 см хэмжээтэй харин жин нь 8465 гр жинтэй ба улаан мод, гууль ашиглан урлажээ. Түүхэн дурсгалын 17- 18 дугаар зууны үед холбогдох дурсгал юм.

Эх сурвалж: www.polit.mn