Чартер нислэгээр ирсэн туркийн хоёр иргэнээс Covid-19 илэрчээ

0
хуваалцах
131
үзсэн

С.САРУУЛ

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. Монгол Улсад коронавирусын 14 тохиолдол бүртгэгдлээ. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч тусгаарлалтад шилжээд байгаа юм.

 Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.Харин тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна.

Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-нд БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн. Онгоцонд Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Тэднийг тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч тусгаарлаж байсан. Бид эхэндээ гурав хоногийн дараа шинжилгээ авч, шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Бид үргэлжлүүлэн эмчилгээ,  хяналт хийнэ. Энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүллээ. Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Turk
Yah gej avchirsiin. Balaiin. Uvchtei hunii too nemeed bh daa yavah dee
Зочин
Энэ хэцүү вирусыг санаатай тээгээд ирээгүй нь лавтай. ХӨСҮТ шаардлагатай арга хэмжээг авч бүх өвчтөниыг эдгээнэ гэдэгт итгэлтэй байнаа.