С.УЯНГА

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр /2020.03.31/ хуралдаж ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих талаар ярилцсан байна. Төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэжээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон байна. 

Эх сурвалж: www.polit.mn