З.Энхболдыг гүтгэсэн гэж үзсэн торгуулийг хүчингүй болгов

0
хуваалцах
90
үзсэн

С.САРУУЛ

Цагдаагийн Ерөнхий газрын Нийгмийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдөр иргэн Л.Наранбаатарыг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “З.Энхболдыг гүтгэсэн хэмээн үзэж 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Торгуулийг зөвшөөрөхгүй хэмээн үзэж Л.Наранбаатар  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ч торгуулийг хэвээр үлдээгээд байсан юм. Тэгвэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлснээр, 2020 оны 01 дүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны 01 сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба дээрх хуулиар 6.21 дүгээр зүйлд заасан “Гүтгэх” зөрчил нь хүчингүй болсонд тооцсон байна.

Л.Наранбаатарын гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn