Б.ОЮУЖЗУЛ

Мальта улс дундад тэнгисийн төв хэсгийн Мальта, Гоцо, Комино зэрэг бүлэг арал дээр оршдог. Эдгээр аралд гол горхи, нуур цөөрөм бараг байхгүй, тачир ургамалтай, чулуурхаг гадаргатай тул тариачид маш бага газар дээр хүнсний ногоо, үр тариа, жимс, цэцэг тарьж ургуулдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнд боловсруулах үйлдвэр 33 хувь, хөдөө аж ахуй 5.5 хувь эзэлдэг бөгөөд нэхмэл, оёдлын үйлдвэр, загасны аж ахуй нэлээд хөгжсөн улс юм. Аж үйлдвэрт нь гадаадын хөрөнгө ноёрхох байр суурьтай, хөлөг онгоцны засварын газар, хүнсний болон гар урлалын жижиг үйлдвэрүүд ихтэй. Хөдөө аж ахуйдаа улаан буудай, арвай, жимс, цэцэг тарьдаг. Гадаадын аялагч, жуулчид нэлээд орлого оруулдаг тус улсад. Хүн амын олонх нь мальтачууд өөрсдөө байдаг. Тэд англи хэлээр ярьдаг. Мальт бол Европыг Ази, Африктай холбосон усан замын уулзвар газар байрладаг. Араб, Испанийн далайчдын сонирхлыг татаж, 1800 оноос эхлэн Английн колони болжээ. Тус оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үеэр 1947 онд өөртөө засах колонийн эрх авч 1964 онд тусгаар тогтносон байна. 1974 оны 12 сард бүгд найрамдах улсаа тунхаглажээ. Мальт улс төвийг сахин гадаад бодлогын байр суурь баримталдаг.

1774 онд. Америкийн иргэний дайн: Их Британийн эзэнт гүрэн Массачусетсын Бостон хотын боомтыг хаах зарлиг гаргав.

1822 онд. Грекын Чиос аралд олон нийтийг хамарсан бослого дэгдсэн тул Оттоманы эзэнт гүрэн цэргийн хүчээр бослогыг даржээ.

1854 онд. Япон болон АНУ-ын талууд худалдааны гэрээ байгуулснаар Японы Шимода, Хакодате хотуудад Америкийн тал боомт нээв.

1889 онд. Парисын билгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг албан ёсоор нээгджээ.

1899 онд. Филиппиний анхны бүгд найрамдах улсын нийслэл Малолосыг Америкийн зэвсэгт хүчин эзлэв.

1906 онд. Америкийн коллежуудын спортын холбоо байгуулагджээ.

1930 онд. Уран сайхны киноны хуулийн дагуу секс, гэмт хэрэг, шашин шүтлэг, хүчирхийлэл зэргийг гаргахыг хориглох, гаргахад хүрвэл Засгийн газраас асуух тухай хууль мөрдөгдөж эхлэв. Энэ хууль 38 жилийн туршид хэргэжсэн юм.

1990 онд. Татварын шинэ хуулийг эсэргүүцсэн 200,000 иргэн Лондон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав.

1991 онд. Гүрж улсад ЗХУ-аас гарч, тусгаар тогтнох эсэх талаар ард нийтийн санал асуулга болж 99 хувь нь тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрчээ.

1998 онд. Нетскейп компанийн боловсруулсан Мозилла программ анх удаа худалдаан гарав.

2004 онд. Америкийн дөрвөн цэргийн хорооны дайчид Иракын Фаллүжа хотод отолтонд өртөж амиа алджээ.

Эх сурвалж: www.zms.mn