Х.ОЮУНБОЛД

 Сирийн талаар судлах олон улсын комисс  Арабын ертөнцийн энэ оронд байлдааны гал зогсоох болон коронавирусын анхны тохиолдол илэрснээс хойш халдварт өвчнийг  тархахаас сэргийлэхийн тулд НҮБ-ын зөвлөгөөг сонсохыг хүсчээ. Комиссын дарга Пауло Пинейро “Сирийн иргэдэд одоо үхлийн аюул заналхийлээд байна.  Тодруулбал,нийгмийн хамгийн эмзэг, урьдчилан хамгаалах арга авах боломжгүй хүн амыг сүйрүүлнэ” гэж сануулсан байна. Сири улсад бараг есөн жил үргэлжилж байгаа дайн нь тус улсын нийтийн системийг сулруулсны дотор эрүүл мэндийн салбар багтаж байгаа юм. Тухайлбал, эмнэлгийн 64 хувь нь, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх цэгийн 52 хувь нь ажиллаж байна. Түүнээс гадна дайны улмаас эрүүл мэндийн салбарын 70 хувь нь тус улсаас зугтсан аж. Харин НҮБ-ын мэдээлснээр тэд өөр зорилгоор мөргөлдөөнд оролцогчид болсон байна.  Энэ дайсагнасан ажиллагааг ямар нэгэн аргаар зогсоож чадахгүй байгаа нь олон энгийн иргэнийг зайлшгүй үхэхэд түлхэж байна гэж  Пауло Пинейро ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.31  МЯГМАР  № 62 (6287)