“Зууны мэдээ сонины”цахим хувилбар болох www.zms.mn сайт нь  “Монгол өв соёл” буландаа  монголчуудын адуун соёлын талаар Монгол улсын манлай уяач Г.Батчулуунтай ярилцсанаа цувралаар хүргэж байна.Энэ удаагийн ярилцлагаар хурдан  морины туурайн шинж ямар шинжтэй байдаг талаар ярилцлаа.

-Хурдан адууны шинжийг олон янзаар шинждэг бөгөөд түүний нэг нь туурайгаар шинжих явдал юм.  Адууны туурай нь тухайн байгаа газраасаа хамааран янз бүр байх нь бий. Ус чийг ихтэй газрын адууны туур их сунасан далбагар  байх нь элбэг харин говь нутгийн адууны туурай  нь хэлбэр хийцний хувьд илүү хэлбэр хийцний хувьд гоёмсог байдаг .  энэ нь хулангийн сүрэг говь нутагт ихэвчлэн хуурай, соргог өвс ургамалтай  бэлчээрлэдэгтэй холбоотой юм. Баруун аймгууд руу газрын бартаа хад асгаас хамааран туурай нь эвдэрэх нь ч бас бий. Унага байхаас  нь шинжвэл өсгий зузаантай, цомбон туурайтай үзүүр сайтай,гахай гүнзгий байдаг нэг үгээр хэлбэл хулангийн туур мэт байдаг. Зөөлөн газар гишгэсэн мөр нь гахайны мөр үл гарах гэж хурдан морины сударт бичсэн нь бий. Үүний учир нь хурдан морины гахайны тойрог нь аяга хөмөрсөн мэт байдаг учиртай гэж үздэгээс тэр юм. Ийм  адуу газрын холд уралдахад аль эсвэл бартаатай газар халирдаггүй. Өөр бас нимгэн тууртай адуу байдаг энэ нь ямар байдаг вэ гэхээр  хөлийн хурд ихтэй, харин гэм нь чулуутай газар улдах магадлал ихтэй. Улдсан адууг уламжилалт аргаар эмчилдэг ингэхдээ уланд нь тарваганы мөн адууны тос түрхэж гахайгийн хатааж эмчилдэг.үүнээс гадна хурдан адууны тавагны хөндүүрийг авч цусын хатгаж  гаргах хэрэгтэй байдаг. Хурдан морийн туурайн хөндүүрийг сайн гаргаагүйгээс туурай нь хагарах тохиолдол ч бий.  Заавал уядаг гэлтггүй унаа мориных ч бас арчилж байх хэрэгтэй. Адууг унаж эдлэх уралдах чухал боловч адуугаа хайрлах нь хамгаас чухал юм.

Эх сурвалж: www.zms.mn