С.САРУУЛ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан коронавирустай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй цагдаа, 2445 олон нийтийн цагдаа, 1992 эргүүлийн ажилтан болон нэмэлтээр 3824 хүн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед ажиллаж байна. Харин 4350 баар, ресторан, 2,044 цахим тоглоомын газар, 240 амралтын газар, 361 үзвэр, үйлчилгээ, 365 биеийн тамир, спорт, 299 жолооны курс, хүүхдийн тоглоомын 102 байгууллага байгаа бүгдэд нь мэдээлэл хүргүүлж, зөвлөмж зөвлөгөө өгчээ. Халдвар тархалт улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд Азийн орнуудад дахин дэгдэх өндөр эрсдэлтэй тул Монгол Улс хоёр дахь давлагаанд бэлэн байх үүднээс өмнөх арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шийдвэрийг гаргажээ. Тиймээс амралт, зугаалгын газар, фитнес ,  бассейн, саун гэх мэт газруудын  үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрээ дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгахаар шийдсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn