Х.ОЮУНБОЛД

Египетийн ерөнхий прокурор шинэ коронавирусын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурхал болон худал мэдээ тараасан бүх хүн торгуулах, шоронд орж болно гэж мэдэгджээ.Тэрээр мэдэгдэлдээ “Нийтийн хэв журмыг алдагдуулах, үймээн үүсч болох санаатайгаар  худал мэдээ, цуурхал, худал баримт тараасан бол нэг жилээр шоронд хорих, 20 мянган египет фунт хүртэлх хэмжээний торгууль ногдуулна” гэжээ. Түүнээс гадна бусад оронд тус улсын санхүүгийн байдлыг сулруулж болох дотоод нөхцөл байдлын талаар хуурамч мэдээ нийтэлсэн хүнийг таван жил хүртэл хугацаагаар шоронд хорино гэдгийг онцолжээ. Египетийн Прокурорын газраас  худал мэдээлэл болон цуурхалтай тэмцэх ажлыг ерөнхий прокурор удирдана. Мөн хуулийг хэрэгжүүлэхдээ эргэлзэхгүй гэж нэмж мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Мустафа Мадбули нэмэлт арга хэмжээ авч байгаагаас гадна энэ халдварт өвчнийг тархахаас сэргийлж нийтийн болон хувийн тээврийн хөдөлгөөнийг 15 хоногоор хойшлуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.3.30  ДАВАА  № 60, 61 (6285, 6286)