ГЕГ: Тусгаарлалтад байгаа иргэдийн тээшийг зөвхөн гэр бүлийнхэнд нь олгоно

0
хуваалцах
136
үзсэн

Б.НАМУУНТАМИР

Тусгай үүргийн онгоцоор ирсэн, тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь олгох ажлыг гаалийн байгууллага зохион байгуулж байна. Тухайн зорчигчийг төлөөлж ачааг хүлээн авах иргэн ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байхыг Гаалийн ерөнхий газраас анхаарууллаа.

Гуравдугаар сарын 15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг энэ сарын 30-ний өдөр, 16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг энэ сарын 31-нд, 16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг ирэх сарын 1-нд, 19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг ирэх сарын 2-нд ажлын цагаар олгоно гэдгийг мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn