Эх орондоо ирэх иргэдэд зардлаа урьдчилан шилжүүлж суудлаа баталгаажуулахыг анхаарууллаа

0
хуваалцах
105
үзсэн

Б.НАМУУНТАМИР

БНСУ, Япон улсаас ирэх сарын 2, 3-нд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах байрны зардлаа урьдчилан шилжүүлж суудлаа баталгаажуулахыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулав.

Иргэдийг ирсэн даруйд 21 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах байр, хоолны зардлаа иргэн өөрөө хариуцна. Насанд хүрсэн хүний тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50 000 төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг бол 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Харин 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянгөн төгрөг төлөх аж. Төлбөрийг тусгай нислэгээр ирэх иргэний ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах юм. Төлбөр хийхдээ тухайн иргэний овог нэр болон байрны төлбөр гэдгийг заавал тодорхой бичих ёстой аж. Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй бөгөөд зөвхөн банкинд очиж тушаах эсхүл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn