Б.ОЮУНЗУЛ 


1873 онд Оросын их зохиолч Лев Толстой “Анна Каренина” романаа бичиж эхлэв. Толстойн эхнэр ба том хүү нь хожим дурсахдаа тэр өдрийн өглөө Толстой Пушкины ботийг санамсаргүй нээж харахдаа “Зочид зусландаа очихоор мордоцгоолоо...” гэсэн дуусаагүй өгүүлбэрийг уншаад “Ингэж л бичих ёстой” хэмээн дуу алдсан гэнэ. Тэр өдрийнхөө орой эхнэртээ өдгөө бүгдэд танил болсон “Обленскийн гэр бүхэлдээ хутгалджээ” гэсэн шинэ романыхаа анхны өгүүлбэрийг харуулсан ажээ. 
1461 онд. Сарнайн дайн: Таутоны тулаанд Йоркын гүн Эдуард Хатан Маргаретын цэргүүдийг бут ниргэж Английн хаан IV Эдуард болжээ.
1549 онд. Бразилийн анхны нийслэл Сальвадар да Бахиа хот байгуулагдав.
1632 онд. Канадын Күебек мужид Франц улс Сейн-Жермейны гэрээнд гарын үсэг зурсны дагуу ханалтаа тогтоожээ.
1806 онд. АНУ түүхэндээ анх удаа Камберлендын хурдны замыг барьж эхлэв.
1809 онд. Шведын хаан IV Адольф Густаф төрийн эргэлтээс шалтгаалан хаан ширээнээсээ буужээ. Улмаар Финландын их ван Шведыг түр хугацаанд хянах болсон байна.
1947 онд. Мадагаскарын үндсэрхэг үзэлтнүүд Францын эрсэг бослого дэгдээжээ.
1961 онд. АНУ-ын үндсэн хуулийн 23 дахь өөрчлөлтөөр Вашингтон хотын иргэдийг санал өгөх эрхтэй болгов.
1971 онд. Америкийн армийн түрүүч Уиллиам Калли Вьетнамын дайны үеэр иргэдийн эсрэг халдлага үйлдэж, олон хүнийг хороосон гэх үндэслэлээр бүх насаараа хоригдох ял сонсон байна.
1990 онд. Чехословакын ардын их хурал хуралдаж Коммунизм бүрэн нуран унаж, засаглалаа задлан бутаргахаар болжээ.

Эх сурвалж: www.zms.mn