Т.САЙХАН

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж, Монгол Улсад короновирусын халдвар авсан хүний тоо 12 болсон  гэлээ.  Истанбулийн онгоцоор ирсэн дахин нэг хүнээс коронавирус илэрчээ.  Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-УБ чиглэлээр ирсэн нийт 206 хүнийг шинжилж хянаж дууслаа. Коронавирус илрээгүй. Үүргийн онгоцоор ирсэн бүх хүнийг шинжилж дууслаа. Гэхдээ дахин шинжилгээ хийж, хянана. Истанбулийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрлээ" гэв. 

Өмнөх тохиолдлуудын тухайд:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.

 ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "ОХУ коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн нэр болон явсан замыг шууд зарлаж байна. Өвчний нууц үе янз бүр байна. ОХУ-д гэхэд 14 хоногийн дараа халдварын шинж тэмдэг илэрч байна. ДЭМБ вакцин 12-16 сарын дараа гарна гэж мэдээлсэн гэв. 

Эх сурвалж:www.polit.mn