Д.АРИУН

Коронавирусын халдвар авсан хүний тоо ОХУ-д сүүлийн нэг хоногийн дотор  840-өөс 1036 болж өслөө гэж шуурхайд удирдлагын штабаас мэдээлсэн байна. Халдвар авсан нь тогтоогдсон хүмүүсийн олонх нь буюу 730 нь тус улсын нийслэл Москва хотноо байгаа аж. Нэг хүн нас барсан нь мөн л Москвад бүртгэгджээ. Халдвартай хүмүүсээс 45 хүн эдгэрсэн гэдэг тоо байгаа бөгөөд өнгөрсөн нэг хоногт долоон хүн эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: www.polit.mn