ФОТО: “МАТАР ДАНДИ” КИНОНЫ КАДРААС

Д.АРИУН

Америкийн жүжигчин Марк Блум 69 насандаа таалал төгссөн байна.  Суурь өөр өвчинтэй байсан дээр нь шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь түүний нас баралтын шалтгаан болсон байна. Эмч нар түүний амь насыг аварч чадаагүй байна. Түүний ажиллаж байсан Нью-Йоркийн Playwrights Horizons театраас  твиттер ауудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.

 Дэлхий даяар дэгдээд байгаа коронавирусын улмаас 20 гаруй мянган хүн амь насаа алдаад байгаа юм. Хөлбөмбөгийн Реал Мадрид клубын ерөнхийлөгч асан  Лоренсо Санс дэлхий даяар дэгдээд байгаа коронавирусын халдварын улмаас нас барсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn