Т.САЙХАН

ЭМЯ-наас коронавирусын халдвартай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-өөс хойш2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэн тусгаарлан, ажиглалтад байна. Тусгаарлах байруудыг өргөжүүлсэн. ОХУ, Казахстан улсаас оюутнууд ирэх тул бэлтгэлийг хангаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт тусгаарлах байрын бэлэн байдлыг хангаж байна. Мөн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байна. ХӨСҮТ дээр эрчимт эмчилгээний 10 орыг нэмсэн. Улсын төсвөөр ХӨСҮТ-д нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын бэлтгэлийг хангаад явж байна. Эмнэлгийн машинуудыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрвээ ачаалал ихэсвэл бид тусламж үйлчилгээг үзүүлэх газрууд болон бүх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг үе шаттай авч байна. Амар зочид буудалд эрүүл, ажиглалтад байгаа хүмүүс байгаа тул ойр хавийн айлуудад нь эрсдэлгүй гэж хэлмээр байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Берлиний онгоцоор ирсэн 75 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үлдсэн 156 хүний шинжилгээ хийгдэж байна. Истанбулын онгоцоор ирж, тусгаарлагдсан 24 хүнд коронавирус илрээгүй.Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Хэнтий аймагт тусгаарлагдсан хүний шинжилгээний хариу Улаанбаатар руу гарсан байна. Хавьталд орсон хүмүүсийг тусгаарлаж, хяналтад авсан.

Эх сурвалж:www.polit.mn