Д.Сумъяабазар: Шатахуун үнэ 200 төгрөгөөр буурна

0
хуваалцах
8
үзсэн

Т.САЙХАН

Засгийн газрын хуралдааны дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрээр Өчигдрөөс эхлээд шатах тослох материалын үнэ 50-100 төгрөгөөр бууж эхэлсэн. Цаашид литр тутамдаа 200 төгрөгөөр буух боломжтой байгаа. Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна гэж хэлж болно.  Цар тахлаас шалтгаалж, Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 28-22 ам.доллар руу ороод ирсэн. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт ирээд байгаа. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно.  Үнийн өсөлт, бууралтын хувьд манай улсад сарын хоцрогдолтой орж ирдэг.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 30 хоногийн нөөцтэй, дизель түлш 33 хоногийн нөөцтэй байна. Нийтдээ энгийн үеэс 10 хоногийн илүү нөөцтэй байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn