Т.САЙХАН

Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд зогсоогоод байгаа билээ.

Энэхүү карантиныг үргэлжлүүлэх эсэхийг Эрүүл мэндийн яамнаас санал авч шийднэ гэж Ё.Баатарбилэг сайд мэдэгдсэн. Тэгвэл өчигдөр /03.18/ ЭМЯ-наас санал гаргажээ.

“Эрүүл мэндийн яам дөрөвдүгээр cарын 30-н хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn