Д.АРИУН

Дэлхий даяар гуравдугаар сарын 17-нд 11526 хүн короновирусын халдвар шинээр авсан  байна. Ийм тоо баримтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас цар тахлын талаарх өдөр тутмын мэдээлэлдээ дурдсан байна. Халдварын тоо Хятадад буурч, харин Европын орнуудад эрс нэмэгдэж байна. Тодруулбал, нэг хоногт Европ тивд 8502, Хятадад 39  тохиолдол бүртгэдсэн байна.

Одоо Европын улс орнуудад халдвар авсан хүний тоо 64189 болсон бөгөөд тэдгээрийн 27980 нь Италид, 9191 нь Испанид байгаа аж.

Хятад улс нь короновирусын тархалтын гол төв байгаа больж байгааг нас баралтын тоо харуулж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хятадад нас баралтын тоо буурч байгаа бол Италид 349, АНУ-д 17-гоор нэмэгджээ.

Reuters агентлагийн мэдээлснээр, Хятадад дэлгүүр, кафе нээгдэж, гэртээ  тусгаарлагдсан хүмүүс гарч эхэлжээ. Гэхдээ цахилгаан шатанд дөрвөөс илүү хүн сууж болохгүй, ресторан хоолны газар бүх ширээгээ дүүртэл зочин хүлээж авахгүй гэх мэт хорио цээрийн наад захын дүрэм журмууд хэвээр үйлчилж байгаа аж. Гэхдээ хятадууд ресторанд хоолны ширээ хүлээж 4-6 цаг хүлээхэд ч бэлэн байгаа  гэнэ.

Эх сурвалж: www.polit.mn