Д.ЭНХЭЭ

Коронавирусын тархалтаас сэргийлэхийн тулд мягмар гаригаас эхлэн Тува улсын нутаг дэвсгэрт өндөр жүүлсэн байдлын дэглэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ тухай бүс нутгийн тэргүүн Шолбан Кара-оол аппаратын зөвлөгөөн дээр мэдээлжээ.

“2020 оны гуравдугаар сарын 17-ны 00:00 цагаас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Тувагийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын дэглэм тогтоосугай. Шинэ коронавирусын халдвар тархалтын нөхцөл байдлаас хамааран дэглэмийг сунгах, эсвэл цуцлаж болно. Захирамжид гарын үсэг зурсан, би өөрөө хяналт тавина”  хэмээн Кара-оол хэлжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм хүчин төгөлдөр үйлчлэх хуагцааанд сурагч, оюутны оролцоотой сургууль дундын болон орон нутаг хоорондын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Олныг хамарсан арга хэмжээний тоог цөөлөх, боломжоороо видео хэлбэрээр, эсвэл үзэгчгүйгээр зохион байгуулахыг орон нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн болон өөрөө удирдах ёсны байгууллага, үйлдвэрийн газруудад зөвлөмж болгожээ.

Хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарт хяналт тавих Оросын холбооны бүс нутгийн албаны баримтаар Тувагийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт коронавирусын халдвараар өвчилсөн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ажээ.

Эх сурвалж: www.polit.mn