Х.ОЮУНБОЛД

Автомашин үйлдвэрлэгч “Ситроен” компани үүсч байгуулагдсаны 100 жилийн ой өнгөрсөн жил болсон. Харин энэ жилийн дундуур С4 загварын машиныхаа дараагийн загвар 100 хувь цахилгаан хабрид “C5 Aircross” машиныг үйлдвэрлэхээр зорьж байгаа аж. Энэ талаар “Ситроен” компанийн Маркетингийн албаны захирал Арнауд Беллонийн “АВС.es” цахим хуудаст нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

-“Ситроен” компанид 100 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй, хадгалагдаж ирсэн ямар нэгэн зүйл байна уу?

-Андре Ситроен 1919 онд анхны “Ситроен А” загварын машиныг гаргасан. Энэ нь Европт үйлдвэрлэсэн анхны цуврал машин юм. Тэр дээд зиндааныханд зориулж бүтээсэн машиныг нийтийн хэрэглээ болгохыг хүссэн. Тэр үеэс хойш энэ хүслээ хадгалсаар ирсэн. Бид өнөөдөр ч гэсэн үүнийг хүсч байгаа. Биелүүлэхийн тулд “Ситроен” компани тулгарч байсан сорилд эргэлзэж байгаагүй. Тиймээс манай компанийн амжилтын гол хүчин зүйл ген нь бүтээлч байдал, чадвар хоёр юм. Одоо цагт үүнийг бид  манай загварын дизайн, тохь тухтай байдлаар илэрхийлж байна. Энэ нь “Ситроен” компанийн түүхэн дэх зайлшгүй таних тэмдэг юм.

-Одоо цагт аюулгүй байдлыг харгалзан үзвэл дизель эсвэл түлшээр явдаг машин авах нь зөв үү?

-Хамгийн сайн сонголт бол хэрэглэгчийн машины хэрэглээ, санхүүгийн боломжтой холбоотой. Тиймээс бид манай загварын машинуудаас хамаарч түлш эсвэл дизелиэр явдаг болон цахилгаанаар ажилладгийг сонгох гэсэн хоёр боломжийг санал болгохыг хүсдэг.

“SUV C5 Aircross” загварын машиныг энэ жилээс үйлдвэрлэж эхэлнэ. Ингэснээр цахилгаанаар ажилладаг, цэнэглэдэг машиныг сонгох боломжтой болно. Мөн манай компани 2025 онд 100 хувь цахилгаан машин үйлдвэрлэдэг болохын тулд ирээдүйд цахилгаан машины хувилбарыг гаргана.

-Испани дахь “Ситроен” компанийн худалдаанд дизель түлш их нөлөөлж байна. Түүний ханш буурсан нь яаж нөлөөлөв?

-Дизель хөдөлгүүр нь дизель түлш, түлшний холимогт хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ дизель нь дэлхийд манай худалдааны 40 хувийг эзэлж байна. Энэ нь дизель түлшний борлуулалт бүрмөсөн унаагүй гэсэн үг. Одоогоор энэ технологийг сонирхсон хэвээр байна. Мөн хэрэглээ болон дулаан ялгаруулдаг түлшнээс илүү борлуулалттай байна. Түүнийг худалдаалах үнэ шатахуунаас илүү үнэтэй байгаа учраас олон км/зам туулдаг үйлчлүүлэгчдийн хувьд сонирхлыг нь татсан сонголт байсаар байна. Мөн тэд зардлаа хурдан нөхөх боломжтой. Манай үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ учраас бид цаашид ч үйлчилнэ.

-Машиныг зөөлөн жолоодоход тусалдаг систем. Жолоо чиглүүлэгчтэй машин үйлдвэрлэж байсан. “Ситроен” компанийн хийж байсан эрсдэлтэй технологиос өнөөдөр юу үлдэв?

-Манай компанийн “Citroën Advanced Comfort “ хөтөлбөрийн дагуу манай загварын машинуудад өмнө нь хэзээ ч хийж байгаагүй шинэчлэлийг хийсэн. Бид бүтээгдэхүүндээ өөрийн гэсэн хувийн өвөрмөц шинж чанарыг эрэлхийлж байгаагүй. Гэхдээ энэ технологи нь 20 гаруй патенттай.

-Машины үзэсгэлэн худалдаанд очсон хүмүүс машинд нь утаа шүүгч суурилуулсан эсэхэд санаа зовдог. Эко машин худалддаг гэсэн үг үү?

-Цаг агаарын өөрчлөлт, хүрээлэн буй орчинд тулгарч байгаа асуудлын талаар хүмүүст нэг ойлголт байдаг. Энэ нь ямар нэг ойлгомжтой зүйл. Мөн автомашины салбараас үр дагавар нь мэдэгддэг. Манай цахилгаан машины загварууд нь дулаан ялгаруулалтыг хязгаарлах зорилготой тодорхой алхам юм. Түүнээс гадна манай үйлчлүүлэгчид хүрээлэн буй орчинд тулгараад байгаа асуудалтай тэмцэхэд цахилгаан машин ашигтай гэдгийг ойлгодог. Гэхдээ тэд машиныг цэнэглэх, өөрийгөө удирдах тал дээр тайван байх ёстой гэсэн бэрхшээлтэй тулгардаг. Учир нь шинэ танигдаагүй зүйл нь айдас төрүүлдэг. Тиймээс энэ талаар олон сургалт, танин мэдэх ажиллагаа явуулах ёстой. Тодруулбал, хэрэглээний өртгийг бодохоос биш худалдаж авах үнийг бодохгүй гэсэн үг. Бидний хувьд энэ технологийг нэвтрүүлэх нь хэрэглэгчдийг ухаалаг гар утаснаасаа зохицуулж болох нэмэлт үйлчилгээтэй холбож өгч тэднийг дэмжих боломж юм. Тухайлбал, газрын байршил тогтоож, цэнэглэнэ. Энэ нь цахилгаан машины өртгийг нэмэх нэг арга юм.

- “Ситроен” компанийн сүүлийн гаргасан хувилбар нь SUVs байсан. Седан машины загварт ирээдүй байгаа юу?

-Тийм. Бид  Седан машины хувьд ирээдүй байгаа гэж бодож байна. Гэхдээ 2016 оны Парисын салонд танилцуулсан манай компанийн бүтээсэн  “Cxperience” машинд уламжлалт Седаны сэтгэл татам байдлыг сэргээхийг хүсч байна.

-Хамгийн сүүлд “PSA” “Фиат Чрислер” автомашины компани нэгдэх болсон. Гэхдээ “Ситроен” компани өөрийн хувийн шинж чанарыг хэрхэн хадгалах вэ. “Фиат” компанитай зөрчилдөхгүй юу?

-Автомашин бүтээдэг нэг группын хувьд брэнд нь хамгийн сайн зэвсэг юм. Түүний баялаг, нэмэлт бүх зүйл нь давуу тал болно. Энэ тохиолдолд “Ситроен” компани хүчтэй байр суурийг баримталж байгаа. Хүмүүстэй ойрхон, амьдралынх нь хэлбэрт төвлөрсөн, уламжлалт автомашин үйлдвэрлэгчдийн  хэв журмыг эвдсэн франц маягаар хөзөр тоглож байна. Манай компанийн бүтээгдэхүүнд энэ нь биднийг манай загваруудыг өөрчлөн тохируулах, ”Citroen Advanced Comfort” хөтөлбөртэй эх орондоо буцаж очно. Энэ байр суурь Ситроенийн хувьд автомашины ертөнц дэх жинхэнэ хүчин чадал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.17  МЯГМАР  № 51 (6276)