Х.ОЮУНБОЛД

НҮБ үндэстний цөөнх болсон үндэстний хүүхдүүдэд эх хэлээр нь боловсрол олгохыг чухалчилж байгаагаа илэрхийлжээ. Учир нь албан ёсны хэлтэй хамт эх хэлийг нь заах ашигтайгаас гадна илүү үр дүнтэй сургалтын түвшинд хүргэнэ гэж үзсэн байна. НҮБ-ын тусгай илтгэгч Фернанд де Вареннес Женевт болсон Хүний эрхийн чуулганд хамгийн сүүлд танилцуулсан тайландаа бага насны хүүхдүүдэд албан ёсны болон эх хэлээр нь хослуулан хичээл заах давуу талтай болохыг дэмжсэн байна. Тэрээр “Хоёр хэлийг хослуулан заах нь ирээдүйд их ашигтай. Мөн эх хэлээ мартах тохиолдол буурна” гэж мэдэгджээ. Түүнээс гадна бичиг үсэг сурах түвшин сайжрахаас гадна эх болон албан ёсны хэлээрээ чөлөөтэй ярьдаг болно. Энэ нь гэр бүлийн болон нийгмийн амьдралд оролцоход хүргэнэ гэв. Цөөнх болсон үндэстний эрхийг хамгаалдаг түүний танилцуулсан илтгэлд эх хэлээр нь боловсрол олгох нь өөрийгөө хүндлэх болон их сургуулийн оюутнуудын хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ. Мөн их сургуульд хичээл заахыг зөвлөсөн байна. Энэ тайланд дурдсанаар дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн бага үндэстэн ястны  дохионы хэлийг оролцуулаад 6000 гаруй хэл байдаг аж. НҮБ энэ хэлнүүдийн албан ёсны нөхцөл байдлын талаар дурдаагүй. Тиймээс энэ нь боловсролын системд ноцтой сөрөг нөлөө болон ялгаварлан гадуурхах байдлыг бий болгож болно гэж мэдэгдсэн байна. Фернанд де Вареннес  олон улсын хуулиар хэрэгтэй газар нь үндэстний цөөнхийн хэлийг хэрэглэхгүй байгааг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзэж болно. Эсрэгээрээ хүний эрхийн хуулиар боловсрол олгоход ашиглах үүрэгтэй болохыг сануулжээ.

Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин

2020.3.13  БААСАН  № 49 (6274)