БНХАУ-д коронавирусын дэгдэлт буурч байна

0
хуваалцах
90
үзсэн

Х.ОЮУНБОЛД

БНХАУ-д гарсан коронавирусын тохиолдол  сүүлийн үеийн байдлаар тал гаруй хувиар буурсан билээ. Энэ өвчнөөр өвчилсөн хүний тоо өмнөх өдрүүдэд 99 болон 44-өөр буурснаас хойш дахин 40-өөр буураад байна гэж бүртгэгджээ. Нийт коронавирусаар өвчилсөн хүний тоо 80375-д хүрээд байгаа аж. Түүнээс гадна 22 хүн нас барсан нь өмнөх өдөртэй харьцуулахад таван хүнээр буурчээ. Сүүлийн үеийн албан ёсны баримтаар БНХАУ-д 3119 хүн нас барсан байна. Шинээр нас барсан тохиолдлын нэг нь Кантон хотод бусад нь анх энэ өвчин дэгдсэн Ухань хотод болсон гэж бүртгэгджээ. Мөн шинээр халдвар авсан 40 тохиолдлын 36 нь энэ хотод гарсан байна. Энэ 36 тохиолдол болон сүүлийн үед 18 хүн нас барсан тохиолдол нь өнгөрсөн нэгдүгээр сарын 23-наас хойш хөл хорионд байгаа Ухань хотод бүртгэгдсэн аж. Ингэснээр Хубэй мужид 3007 хүн нас барж, одоогоор халдвар авсан хүний тоо 67743 болоод байна. Нөгөө талаар сүүлийн 24 цагийн дотор энэ улсад гаднаас орж ирсэн дөрвөн тохиолдлыг илрүүлжээ.Тодруулбал, өөр орноос энэ өвчний халдвар авсан тохиолдол Гансу мужид гарсан байна. Одоогийн байдлаар бусад орон руу жуулчилснаар коронавирусын халдвар авсан гэж оношилсон 67 тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал, Итали, Япон, Иран, Өмнөд Солонгос гэсэн орон аж.  БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн комиссоос энэ үеэр коронавирусын халдвар аваад эдгэрсэн 1535 хүн  байна гэж мэдээлэв. Албан ёсны баримтад дурдсанаар халдварт өвчин гарснаас хойш 58600 хүн эдгэрсэн ажээ. Мөн халдвар авсан хүмүүстэй харилцсан 674760 хүнийг эмчийн үзлэгт хамааруулсан байна.Түүнээс 20146 хүнийг ажиглалтад байлгаж байгаа аж. Гэхдээ энэ байгууллага халдвар авсан хүнтэй харилцсан гэж сэжиглэж байгаа 60 шинэ тохиолдол байгаа аж. Энэ тохиолдол нь 421-д хүрээд байгаа юм байна.

Өмнөд Солонгост коронавирусаар өвчилсөн 7400 тохиолдол  бүртгэгджээ

Өмнөд Солонгос коронавирусын халдвар авсан 248, дахин нэг хүн нас барсан гэж мэдээлжээ.  Энэ оронд өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд анх удаа илрүүлсэн энэ өвчний халдварыг авсан хүний тоо 7382 болоод байгаа бөгөөд 51 хүн нас барсан байна. Хэдийгээр нэг өдөрт халдвар авсан хүний тоо бага байгаа ч өнгөрсөн сарын 25-наас хойш халдвар авсан хүний тоогоор БНХАУ-ын дараа орж байгаа юм. Мөн коронавирусын халдвар авсан шинэ тохиолдлын ихэнх нь Сөүлээс 230 км зайтай Тэгү хот болон Кёнсандо мужийн эргэн тойронд уржигдар 248 халдвар авсан тохиолдлыг илрүүлсэн гэж Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс, урьдчилан сэргийлэх, хяналтын төвөөс мэдээлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.10 МЯГМАР № 46 (6271)