Т.САЙХАН

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын талаар мэдээлэл хийлээ.  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “БНХАУ, БНСУ-ын жишээгээр өвчний ямар нэг шинж тэмдэг үүсэнгүүт шууд эмнэлэгт очдог нь бусад иргэддээ халдаах маш их эрсдэл үүсгэж байна. Иймд өвчний ямар нэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж өөрийгөө тусгаарлан эрүүл мэндийн байгууллагууд руу 100,108, 80086829 гэх мэт утсаар хандах хэрэгтэй. Түүнчлэн Дорноговь аймагт нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь Франц улсын иргэн. Тухайн иргэн нь Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор гуравдугаар сарын 2-нд ирсэн. Одоогоор түүнийг тусгаарлан тандалт судалгааны хийж байна” хэмээн онцлов. Мөн тэрээр  “Эрүүл мэндийн мэндийн салбарын 52274 эмч эмнэлгийн ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Ялангуяа хилийн аймгуудын мэргэжилтнүүд гаднаас орж ирж буй иргэддээ эмнэлгийн тусламж үзүүлэн хяналтад аван ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 901 хүн байгаа бөгөөд Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төвд ажиглалтад байсан эхний 17 хүний ажиглалтын хугацаа дуусах хүртэл ямар нэг шинж тэмдэг илрээгүй учир ажиглалтаад гарч, гэр рүүгээ явж байгаа.

ДЭМБ-ын зөвлөхүүд болон ХӨСҮТ-ийн төлөөллүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэдэнтэй бид хамтран ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу хамгаалах хэрэгслийн хувцсыг хэрхэн хэрэглэхийг нягталж заавар зөвлөмж гарган байгууллагуудад хүргүүлж байна” гэв.

“Тусгаарлагдсан Франц улсын иргэн нь Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилладаг бөгөөд тусгаарлагдсан тухай мэдээлэл бидэнд өглөө ирсэн гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn