Х.ОЮУНБОЛД

Дуучин Мадонна Парис хотод хийсэн “Мадам Х” шоуны үеэр сандлаасаа унаад уйлжээ. Түүний шүтэн бишрэгчдийн нэг нь дуучинг тоглолтоо үргэлжлүүлэхэд нэг бүжигчин тусалсан гэж ярьсан байна. Өөр нэг шүтэн бишрэгч ”Миний нэг найз өнгөрсөн сарын 27-нд болсон Мадоннагийн тоглолтыг үзэхээр явсан. Тэр надад дуучинг “Vogue” дуугаа дуулж дуусах үеэр сандал дээр гарч чадаагүй учраас газар унасан гэж хэлсэн. Мадонна уйлснаас гадна зогсч чадахгүй байсан” гэж твиттертээ жиргэснийг “Дейли Мэйл” сонинд бичжээ. АНУ-ын дуучин олон сарын турш өвдөг болон ташааныхаа бэртлээ эдгээхээр тэмцэж байсан аж. Түүнээс гадна алхахын тулд таяг тулах хэрэгтэй болсон байна. Мадонна бэртлийнхээ улмаас олон аялан тоглолтоо цуцлахад хүрсэн. Гэвч тэрээр өвдөж байсан ч Парист тоглолтоо үргэлжлүүлэхээр шийдсэн аж. Энэ түүний 11 дэх тоглолт юм. Тэрээр өөрийгөө зоригтой гэж бодож байна. Би хэзээ ч бууж өгөхгүй, дуулахаа болихгүй. Гэвч би одоо биеэ чагнах хэрэгтэй. Миний энэ өвчин надад өгч байгаа сануулга болохыг зөвшөөрч байна гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.3  МЯГМАР  № 41 (6266)