Т.САЙХАН

Урд хөршид гарсан коронавирусын халдвар өнөөдрийн/02.09/ 13.00 цагийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байна.  Түүнчлэн коронавирусаар нас барагсдын тоо өчигдөр 724 байсан бол өнөөдрийн байдлаар 813-т хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо  37549 болсон хэмээн БНХАУ-ын мэдээллийн эх сурвалжууд мэдээлжээ.  Нас барагсдын олонх нь  халдварын голомт болсон Ухань хотын оршин суугчид байгаа юм. Харин уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй ч эдгэсэн хүмүүсийн тоо 2072 байсан бол 2702 болж өссөн байна. Бусад улс орнуудад халдвар авагсдын тоо /02.09/ 13.00 цагийн байдлаар: Тайланд 35, Япон 96, Өмнөд Солонгос 24, Хонгконг 24,  Тайвань 16, Сингапур 30, Малайз 10, Балба 1, Франц 6, ОХУ 2, Канад 4, Итали 2, ОХУ 4,  Герман 12, Камбож 1, Шриланка1,  Непал 1,  Энэтхэг 3,  АНУ 8, хүн халдвар авсан тухай мэдээлэл байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудаас ирүүлсээр байна.