Х.ОЮУНБОЛД

Хар тэнгисийн дэргэд зассан тавцан дээр Оксана Мастерс сүлд дууллаа эгшиглэхийг сонсохдоо бахархал төрөхийг мэдэрч байв. Энэ нь түүний паралимпоос авсан анхны медаль биш. Гэвч энэ медаль их онцгой медаль. Тэрээр  2014 оны Сочи өвлийн паралимпийн уулын цанын тэмцээнээс  мөнгөн медаль хүртлээ. Түүнийг медалиа барих үеэр ялагч болсон Людмила Павленко Украины тугийг өргөв. Харин Оксана Мастерс 1989 онд Чернобылийн ослоос хойш гурван жилийн дараа төрсөн аж. Өөрөөр хэлбэл, дэлбэрэлтийн улмаас тархсан цацраг идэвхт бодист өртөж хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харин Оксана Сочигийн өвлийн паралимпод түүнийг ганц бие эмэгтэй охиноо болгон үрчилж авсанаар өссөн АНУ-ын өмнөөс уралдсан байна. Тиймээс ОХУ-д тэмцээнд оролцохоор  түүний төрсөн нутагтай ойрхон ирсэн нь том  урам зоригийг өгчээ. Тэрээр “Алтан медаль хүртээгүй ч авсан юм шиг мэдрэмж төрж байсан” гэв. Харин дөрвөн жилийн дараа БНСУ-ын “Пёнчан 2018 паролимпийн үеэр таван медаль хүртсэнээс хоёр нь алт байсан аж. Мөн энэ жил тав дахь удаагаа “Токио 2020” параолимпод оролцохоор төлөвлөжээ. “ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа түүний амьдралын онцгой түүх буюу долоон нас хүртлээ амьдарсан гэр украин өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт амьдарсан тухай ярьсан байна.

Оксана надад сайн, муу  дурсамж бий. Наранцэцгийн талбайг санаж байна. Би гэхдээ жаахан байсан болоод ч тэр юм уу. Том санагддаг байсан. Мөн нэг чавганы мод байсан. Бидэнд хоол их өгдөггүй байсан учраас чавга хулгайлж, наранцэцгийн үр хурааж авдаг байсан. Одоо би наранцэцгийг харах бүрт Зүүн Европын асрамжийн тухай сайхан дурсамж ирдэг. Тодруулбал, үргэлж өлсдөг байсан учраас ходоод их өвддөг байсныг санаж байна. Намайг төрснөөс хойш тэд намайг асрамжийн газар өгсөн. Учир нь би хөлөндөө зургаан хуруутай төрсөн. Мөн надад миний хөлний жинг даах гол яс байхгүй байсан. Тиймээс миний өвдөг түшиж тулах зүйлгүй байсан учраас санжигнаж байдаг байсан. Би эрхий хуруугүй, таван хуруутай байсан.Түүнээс гадна баруун талын булчингүй байсан. Мөн зарим эрхтэнгүй байсан. Би нэг бөөртэй, шүд паалангүй байсан. Харин АНУ-д ирээд зөвхөн төрөхөөс өмнө шүдний пааланг цацраг идэвхт бодисын нөлөөгөөр арилгаж болдгийг мэдсэн юм. Үүнийг Чернобыльтой холбож байгаагийн шалтгаан нь би тэндээс холгүй байсан.

Энэ дэлбэрэлт болсноос хойш олон жилийн дараа ч цацраг идэвхт бодисын түвшин үргэлжлэн нэмэгдсээр байсантай холбоотой. Намайг төрсний дараа ч энэ байдал үргэлжилсээр байсан. Мөн цахилгаан байнга тасалддаг байсан өнчин хүүхдүүдийн асрамжийн газар байсан тосгонд цахилгаан станц байлаа. Харин цацраг идэвхт бодисын түвшин нэмэгдэх бүрт биднийг цонх, хаалгаа хааж, гарахгүй байхыг хэлэхээр машинтай цагдаа ирдэг байв. Саяхан  зурагтаар Чернобылийн тухай цувралыг үзэж дууссан. Мэддэг хэсэг ч байсан. Түүний цар хэмжээг нуухын тулд тайзны ард болж байгаа зүйлс мэдэгдэж байсан. Харин энэ нь олон хүний амьдрал, гэр бүлийг нь сүйрүүлсэн нь гунигтай. Энэ орны тэр хэсэг газар хэзээ ч өмнөх шигээ болохгүй. Би энэ үйл явдлын бүтээгдэхүүн гэж өөрийгөө хэлэхийг хүсэхгүй байна.

Гэхдээ ямар нэгэн аймшигтай зүйл болоход хүн түүний хүчин чадал, боломжийг харж чадна. Тухайлбал, үүнд гомдохын оронд тамирчин болж болно. Намайг таван настай байхад асрамжийн газрын захирлын өрөөнд дуудаад “Бидэнд чамд харуулах зураг байна. Энэ чиний шинэ ээж болно” гэж хэлсэн. Тэрээр миний зургийг хараад намайг сонгосон байсан. Түүнийг асрамжийн газар ирэх хүртэл өдөр болгон би захирлаас миний ээжийн зургийг харж болох уу гэж асуудаг байлаа. Заримдаа намайг сахилгагүйтэхэд үүнийг миний эсрэг ашигладаг байв. Учир нь би их сахилгагүй хүүхэд байсан юм. Тэр надад “Чи өнөөдөр зургийг нь харж болохгүй. Чи бол муу охин. Тиймээс тэр ирээгүй. Яагаад гэвэл чи үгэнд орохгүй байна” гэж хэлдэг байв. Харин намайг үрчилж авах ажил хоёр жилээр удааширсан учраас үүнд итгэж эхэлсэн. Гэхдээ түүний гэрэл зураг намайг итгүүлж байсан юм. Тэр намайг авахын тулд их тэмцсэн. Дараа нь ирээд намайг ямар орчинд амьдардгийг харсан юм. Түүнийг хонгилд орж ирэхэд хүмүүс тэр давхрын хөлдсөн паарны мөсийг хагалж байсан. Мастерсийг үрчилж авсан ээж нь Нью-Йорк хотын Буфало дүүргийн их сургуулийн профессор байсан бөгөөд түүний охины зүүн хөлийг тайрсан байж болохыг мэдэж байсан аж.

Охиныг АНУ руу явсны дараа есөн настайд нь хагалгаанд оруулсан байна. 2001 онд түүний гэр бүл ээж нь Кентаки мужийн Луйсвиллийн их сургуульд шинэ албан тушаалд томилогдсоноор шинэ газар руу нүүжээ. Түүнээс жилийн дараа охины нөгөө хөлийг тайрчээ. Мастерс АНУ-д ирэх хүртлээ би өөр болохоо мэдээгүй. Тэгэхэд  миний үзсэн бүх зүйл жирийн зүйл биш болохыг анзаарсан. Тэд намайг эрүүл өсч чадахгүй. Өлсгөлөнгөөр нас барна гэж оношилсон. Харин би найман нас хүрсэн ч 86 см гаруй өндөртэй, 16 кг байсан. Энэ нь АНУ-д амьдардаг гурван настай, эрүүл саруул хүүхэдтэй адилхан гэсэн үг байв. Би эхлээд жаахан хүүхдийн хувцас өмсөх шаардлагатай болсон. Одоо бид том болсон. Тиймээс түүний амьдралын талаар ярьж чадна. Энэ нь миний ээжид хэцүү байсныг мэднэ. Хүүхэд үрчлэн авна гэдэг ганц бие хэн нэгэнд бараг боломжгүй байсан юм. Тэрээр сэтгэцийн олон сорилтыг өгөх хэрэгтэй болсон. Түүнээс гадна хүмүүс түүнээс “Яагаад ганц бие юм, чамд юу тохиолдоо вэ. Нөхөр чинь хаана байна” гэж асуудаг байжээ. Гэхдээ үрчилж авахад энэ бүх асуудал байдгийг би мэдээгүй. Би надтай танилцахаас өмнө тэр бүхэнтэй хэрхэн тулгарсныг төсөөлж чадахгүй байна.Тэр хүч чадалтай, сайхан сэтгэлтэйгээ харуулсан. Ямар нэгэн аав үрчилж авах бол цэвэр бэлэг. Харин миний ээж энэ бүхнийг ганцаараа хийсэн. Энэ бол өөр түвшин.

Тэр миний зүүн хөлийг 15 см-ээр богиносгож тайрна гэж мэдэж байсан. Их хэцүү байсан. Гэхдээ эмч нар намайг 13 настайд миний баруун хөлийг аварч үлдэх боломжгүй гэж хэлэхдээ бүр хэцүү байсан. Би үүнд удаан хугацаагаар бэлэн биш байсан ч эхний хагалгааны дараа би юу алдаж байгаагаа мэдэж байв. Мөн миний хувьд зүйлс хэмжээ хязгаартай болсныг мэдэж байсан. Гэхдээ миний баруун хөлийн өвчин тэсвэрлэшгүй болоход би “За би бэлэн. Харин миний өвдгийг хадгалж үлдэх хэрэгтэй” гэж хэлсэн. Олон хүн бүх үе мөчөө тайруулсан хүн адилхан биш болохыг ойлгодоггүй. Хөл өвдөг, шагай, хоёр мөчтэй. Тиймээс би дөрвөн мөчгүй үлдэхийг хүсээгүй. Тэд надад бүх юм сайн байна гэж хэлсэн. Гэхдээ хагалгааны ширээ рүү гарахын өмнө “Бид өвдөгний чинь дээгүүр тайрна” гэж хэлсэн юм. Намайг нойрсуулах эмээр тарьж унтуулсан байсан болохоор би юу болсныг мэдээгүй. Гэхдээ эмнэлэгт сэрсэн мэдрэмжээ хэзээ ч мартахгүй. Би босохыг оролдсон ч тулгуур хөлгүй болчихсон байв. Тиймээс арагшаа унасан. Тэр их хэцүү байсан. Шударгаар хэлэхэд одоо ч гэсэн жаахан сэтгэл гутардаг. Тиймээс уурладаг.

Гэхдээ эцэст нь энэ нь намайг цаашид олон мэс засалд оруулахаас зайлсхийхийн тулд байсан юм билээ. Хамгийн гайхалтай нь надад тэр хөлнөөсөө салах боломж байсангүй. Учир нь миний хоёр хөлийг тайрна гэж мэдээгүй. Оксана Мастерс олон удаа хоёр гартаа хагалгаа хийлгэж байжээ. 2002 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэлүүрт завиар хичээллэж эхэлжээ. Ингэснээр 2012 оны параилимпоос түүний хос Роб Жонестой оролцож анхны хүрэл медалиа хүртсэн байна. Харин “Сочи 2014” паралимпид уулын цанаар оролцжээ. 2008 онд Паралимпийн талаар судалсан. Тэгээд  бурхан минь энэ их сайхан хэрэг гэж бодсон. Гэхдээ хоёр хөлгүй над шиг нэгэн АНУ-ыг төлөөлнө гэж бодогдохгүй байсан. Би “Лондон 2012”-т оролцоод энд багтсанаа ойлгосон. Дараа нь би бүхнээ зориулсан.

Оксана Мастерс цанын төрлөөр хүрэл, “Сочи 2014” паралимпоос мөнгөн медаль хүртжээ. Харин дөрвөн жилийн дараа “Пёнчан 2018”-аас анхны алтан медалиа авсан аж. Энэ олимпуудад тэр болон түүний хамтрагч Аарон Пикегийн хамт паралимпод дөрөв дэх удаагаа оролцжээ. Оксана Мастерс “Рио 2016”-д медалиа бараг алдах шахсаны дараа Японд болох олимпод дугуйгаар оролцох аж.

Эх сурвалж: www.polit.mn