С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалтын талаар цагийн үеийн мэдээллийг /2020.02.03/ өглөө. Монгол Улсад коронавирусын халдвар бүртгэгдээгүй. Гэсэн ч вирусийн тархалт эрчимтэй хэвээр байгаа учраас 80086829 гэсэн 24 цагийн утсаар холбогдон мэдээлэл өгөхийг уриаллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхэд нийт 31 хүнийг тусгай тасагт байрлуулсан. Коронавирусийн тусгай шинжилгээний хариу гарсан. Бүх хариу эерэг буюу халдваргүй гарсан. Нисэх багийн 16 иргэнийг мөн ажиглалтад тусгай тасагт байрлуулж байна. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 удаа утсандаа хүрдэг. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргууг арчдаггүй. Гар утас 00-ийн суултуураас 18 дахин бохир болохыг Америкийн судлаачид тогтоосон. ХӨСҮТ-ийн лабораторийн эмч нар утсыг лабораторийн тэжээлт орчинд наалдуулан нянгийн шинжилгээ хийсэн. Утасны дэлгэцээс авсан сорьцоор гэдэсний халдварт өвчин үүсгэдэг нян илэрсэн. Нүдний шилний пакеттай алчуураар, гар ариутгагч шингэнийг хөвөнд шингээн утсаа арчиж ариутгаж болно. Гадны орнуудад утас ариутгагч гарсан, тэрийг хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд 71 сэжигтэй тохиолдлын иргэнийг
шинжилсэн, бүгд коронавирусийн халдвар илрээгүй. Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй” гэлээ. Мөн өнөө өглөө Польш улсад суугаа монгол эмч нар 400 мянган маск, 100 ширхэг хамгаалалтын хэрэгсэл хандивласныг нисэх буудлаас хүлээн авсан. Амны хаалтыг эмзэг бүлгийн иргэд, эмнэлэг, цагдаагийн байгууллага зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцож буй албан хаагчдад хуваарилах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn