С.САРУУЛ

ШӨХТГ маскны үнэ нэмсэнтэй холбоотойгоор хяналт шалгалт хийжээ. Энэ талаар

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Зохиомлоор амны хаалтны хомсдол үүсгэсэн байдал тогтоогдоогүй. Эмийн сан болон эм ханган нийлүүлэх байгууллагуудын нөөцийн бэлтгэл хангалтгүй түвшинд байсан. Гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан хомсдол үүссэн. Эм ханган нийлүүлэх байгуулагуудаар явж шалгахад амны хаалтны татан авалтаа хийх гэж байсан.Гэвч зарим эмийн сан, худалдаа үйлчилгээний цэг дээр амны хаалт зарж байгаа хүмүүс байсаар байтал зарахгүй үнийг нь нэмж зарж байсан зөрчил гарсан. Энэ үүднээс төв байгууллагад нь хандах холбогдох байгууллагын эрхийг цуцлах зөвлөмж, анхааруулгыг ЭМЯ-нд өгч байна.Өөрийн давуу байдал, боломжийг ашиглаж бүтээгдэхүүний үнээ нэмж буй ААН-үүдэд хяналт тавих ажлыг ТББ-ууд бидэнтэй хамтарч ажиллахыг санал болгож байна. Үнэ тарифийг шууд зохицуулаад явах эрх манай байгууллагад байхгүй. Тиймээс хамтарч ажиллах хэрэгтэй. Улсдаа ганц амны хаалт үйлдвэрлэдэг “Мөнхийн тун” компани амны хаалтыг бөөний үнээр 90 төгрөгөөр зарж байсныг 150 төгрөг болгож зарж байсан.Тухайн компанийг үнээ зохих ёстой түвшинд байлгахыг зөвлөсөн.

Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн бариад байгаа. УИХ иргэд, хэрэглэгчдэд бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хуулийг баталж өгөх байх гэдэгт итгэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn