Б.БАЯРЖАВХЛАН

Архангай аймагт Хонгконг улс руу яваад ирсэн иргэнээс коронавирус байж болох шинж тэмдэг илэрчээ. Улмаар аймгийн Онцгой комисс хуралдаж, уг иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдвар өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс дахин вируслогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гараагүй байна. Вирус мөн эсэх нь лабораторийн шинжилгээ хийж, баталгаажна. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна хэмээн мэдээлж байна. Харин уг мэдээллийг ХӨСҮТ  үгүйсгэлээ.  Бүх нэгдсэн мэдээлэл ирж байгаа. Тийм мэдээлэл ирээгүй гэв.

ДЭМБ вирусын нууц үеийг 7-14 хоног гэж үзэж байгаа. Энэ нууц үеэс өмнө уг иргэн зорчсон учир харьцангуй эрсдэл бага ч нууц хугацаа нэмэгдэхийг үгүйсгэхгүй тул болгоомжил, удирдамжийн дагуу ажилласан нь энэ аж.

Эх сурвалж: www.polit.mn