Т.САЙХАН

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар тайлбар өглөө. Тэрээр "Үндэслэлийг одоогоор хэлэх боломжгүй. Яагаад гэвэл үндэслэлийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийдвэрээ гаргаагүй байна. Хороо шийдвэр гаргасны дараа санал, үндэслэлээ хэлдэг. Өмнө өөр олон гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос оруулж байсан ч УИХ түдгэлзүүлээгүй асуудал бий. Цаашдаа мөрдөн байцаах, хэрэг бүртгэлийн ажил үргэлжилнэ. Би эрүүл мэндийн шалтгаанаар хэсэг хугацаанд ажиллаагүй. Эмчлүүлсэн, гам барьсан. Өнөөдөр ажилдаа орлоо. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуралдаанд оролцоогүй. Одоогоор прокурорт хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлье гэсэн санал орж ирээгүй байна" гэв.

Эх сурвалж:www.zms.mn