Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурал өнөөдөр /01.17/ 09.00 цагт болох байв. Гэвч тодорхойгүй шалтгаанаар одоо хүртэл эхлээгүй байна.

Тус дэд хороо таван гишүүнтэйгээс гурав нь буюу Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар хуралдах боломжтой байгаа. Д.Лүндээжанцан Австралид болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцож байгаа бол Ч.Улаан гадаад томилолттой байгаа гэнэ.

Ямартай ч УЕП-оос ирүүлсэн уг саналыг 48 цагийн дотор УИХ-аар шийдэх хуультай билээ.

Эх сурвалж:www.polit.mn