Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д өчигдөр /01.16/ хүргүүлсэн байна.

Тиймээс өнөөдөр /01.17/ Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП Б.Жаргалсайханы хүсэлтийг хэлэлцэх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлэг, байнгын хороогоор асуудлыг хэлэлцэх дэгтэй.

Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалдаг бөгөөд Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар харьяалагддаг билээ.

Эх сурвалж:www.zms.mn