Д.Энхээ

Владимир Путин Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустинд Засгийн газрын тэргүүний албан тушаалыг санал болгож, түүнийг томиллоо. Нэр дэвшигчийг Төрийн думд өргөн мэдүүлж, үүний дараа доод танхимын зөвлөл ээлжит бус хуралдаанд цугларсан байлаа. Тэдэнтэй уулзахаар Михаил Мишустин өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Хуралдааны дараа доод танхимын нэгдүгээр сарын 16 –ны өдрийн өмнө нь батлагдсан цагийн хуваарьт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Думын хэвлэлийн албанд мэдээлсэн ажээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн өдрийн хуралдаанаар Төрийн дум Засгийн газрын даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж, В.Путин баталлаа.

Түүнчлэн Аюулгүй байдлын зөвлөлийн даргын орлогчийн албан тушаалыг Путин Медведевт санал болгожээ.

Ерөнхий сайд Мишустиний хувьд нэгдсэн хуралдааны өмнө бүлэг, жигүүрийнхэнтэй тус тусад нь уулзав. Төрийн думын хэвлэлийн албанаас мэдээлснээр зөвлөлийн гишүүд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх дэг болон урьдчилсан зөвлөлдөх уулзалтын талаар тохиролцсон аж. Мөн “Шударга Орос” (“Справедливая Россия”) намын тэргүүн Сергей Мироноваль “Тэр бол мэргэжлийн хүн” – гэж тодорхойлжээ. Улс орны өмнө зогсож байгаа зорилтуудыг сайн ойлгосон, орчин үеийн, үр ашигтай удирдагч хэмээн нэр дэвшигчийг Төрийн думын санхүүгийн зах зээлийн хорооны тэргүүн Анатолий Аксаков нэрлэжээ. Мишутины асуудлаар ОХУКН (КПРФ) хараахан шийдвэр гаргаагүй, гэхдээ Холбооны татварын албаны тэргүүний албан тушаалд ажиллаж байхдаа чадварлаг нэгэн хүн гэдгээ харуулсан хэмээн ОХУКН – ын ТХ – ны орлогч дарга Дмитрий Новиков ТАСС агентлагт мэдэгджээ.

Баримт

Михаил Владимирович Мишустин 1966 оны гуравдугаар сарын 3 – нд Москвад төрсөн. 1989 онд Москвагийн суурь машин, тоног төхөөрөмжийн дээд сургуулийг (одоо Москвагийн технологийн улсын их сургууль "СТАНКИН") “автомат төсөл зохиох системүүд” мэргэжлээр, 1992 онд тус дээд сургуулийн аспирантурыг дүүргэсэн. Эдийн засгийн ухааны доктор.

1992 - 1995 онд олон улсын компьютерийн клубын сорилын (тестийн) лабораторийг удирдаж байгаад дараа нь Олон улсын компьютерийн клубын захиргааны даргын болон ерөнхий захирлын орлогчийн албан тушаалд ажилласан.

1998 оны наймдугаар сард ОХУ – ын Төрийн татварын албаны дэд удирдагч болсон.1999 оны гуравдугаар сараас 2004 оны гуравдугаар сар хүртэл ОХУ – ын татвар, хураамжийн дэд сайдын албан тушаалыг хашсан.

Михаил Мишустинянз бүрийн он жилүүдэд Үл хөдлөх хөрөнгийн кадастрын холбооны агентлаг, Эдийн засгийн онцгой бүсүүдийг удирдах холбооны агентлаг зэргийг тэргүүлж байсан бөгөөд ОХУ дахь активын болон шууд хөрөнгө оруулалт, хамтарсан оруулалтын сангуудыг удирддаг томоохон бүлэг компани - UFG ("ОФГ Инвест") – ийн ерөнхийлөгчөөр ажиллан бизнес эрхэлж байсан.

2004 оны дөрөвдүгээр сард Владимир Путин Засгийн газрын даргаар ажиллаж байхдаа Михаил Мишустиныг Холбооны татварын албаны тэргүүнээр томилсон. Түүний удирдлага дор Холбооны татварын алба нь татвар цуглуулдаг мэргэжлийн явцуу зорилт хэрэгжүүлдэг байгууллагаас орчин үеийн өндөр технологийн бүтэц болон хувирч, Орос улсад төдийгүй дэлхийн тэргүүлэх улс орнуудад нэр хүндтэй болсон байна.

Эх сурвалж:www.zms.mn