Т.САЙХАН

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /01.15/ УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “УИХ-ын сонгуулийн хууль 12 бүлэг, 81 зүйлтэй. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг хуульд тусгасан. Мөн сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон. гэлээ.  

Мөн нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон байна.

Түүнчлэн Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоор сонгууль явуулна гэж хуульчилсан учраас нэг мандаттай аймгууд хоёр болон түүнээс дээш мандаттай болно гэсэн үг. Нэр дэвших ажиллагаа тавдугаар сарын эхээр явагдана гэдгийг онцоллоо.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Сонгогчид биеийн давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хоёрдугаар сарын 1-нээс санал авах өдрийн дараачийн өдөр хүртлэх хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно” гэлээ.

Мөн хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягийг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа. Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn