Б.НАМУУНТАМИР

Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Дашдаваагийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, мөн “Бүтээлийн чуулган” олон боть номын нээлт боллоо. МУИС-ийн Түүхийн тэнхим, ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэн, Архивын ерөнхий газар, Монголын театрын музейн төлөөлөгчид  хамтран зохион байгуулж,  эрдэмтэн, шавь нар, хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс оролцож, хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорсон. Тэдний нэг нь их түүхч Ч.Дашдаваа гуйа гэдгийг хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид онцлон, хүндэтгэлийн илтгэл тавин, дурсамжаа хуваалцсан юм.

ШУА-ийн Түүх, Угсаатны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт “Түүхийн сургалт судалгаа, соёлын байгууллагууд хамтран тэмдэглэж байна. Миний хувьд доктор, профессор Ч.Дашдаваа багштай 33 жил хамт ажилласан. Улстөрийн түүхэнд Ч.Дашдаваа гуайн оруулсан хувь нэмрийг дараах зүйлээр тодорхойлно. Хамгийн чухал нь Монголын орчин үеийн улстөрийн түүхийн судалгааны эх сурвалжийн анхдагч эх баримтуудыг илрүүлж, судалж, түүнийг өөрийн эх орорндоо хуулбарлан авч ирж, судалгааны эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн.  Энэ нь 1992 онд Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хооронд архивын салбарт хамтран ажиллах комисс  гэж байгуулагдсан тэр комиссын анханы даргаар нь Үндэсний архивын ерөнхий газрын дарга байхаасаа эхлэн ажиллаж байсан. Үүний үр дүр нь “Коминтерн болон Монгол” гэсэн баримт бичгийн эмхэтгэл гарсан. Гэхээр урьд өмнө манай эрдэмтдийн судлаж чаддаггүй байсан октябрын архивын хуьсгал буюу ОХУ-ын шинэхэн түүхийн баримтоын архив, нийгэм, улстөрийн түүхийн архиваас манай улс хуулбарлан авч ирсэн. Үүний дараа Коминтерн ба Монголын харилцаа гэсэн цоо шинэ сэдвийг судалгааны цоо шинэ шатанд гаргасан.

2003 онд “Улаан түүх”  номоо гаргасан. Үүндээ 1921оны хувьсгалд ОХУ болон коминтерний оролцоо сайн үр нөлөө үзүүлсэн боловч 1920-оод оны дунд үед Монголын нийгмийн амьдралд хэтэрхий дотоод хяналт тавьж хямрал үүсгэх нөхцөл байдлыг бий болгосон гэсэн санааг гаргасан. Энэ нь оны шилдэг бүтээл болж байсан. Мөн 2015 онд Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд Монголын ард түмэн бүхнийг фронтод, бүхнийг нэг боть ном орос, англи, монгол хэл дээр гаргасан. Мөн “Монгол Улс чөлөөлөх дайнд” гэдэг түүх, гэрэл зургийн цомгуудыг хятад, орос, англи, монгол бичиг дээр гаргасан. Үүний гол ач холбогдол нь хүн төрөлхтөн ширүүн дайны үед зөвхөн өөрийнхөө тусгаар тогтнолыг хамгаалж, бүс нутгийнхаа энхтайванд хувь нэмрээ оруулаад зогсохгүй Европын дайнд сэтгэл зүрхээрээ оролцсон, харин дайны төгсгөлд Ази дахь голомтыг дарах холбоотнуудын цэргийн ажиллагаанд зэвсэгт хүчнээрээ оролцсон гэсэн түүхийг баримт, тайлбар, гэрэл зураг, бусад эд өлгийн зүйлсээр харуулсан. Өөрөөр хэлбэл Монголын ард түмэн XX зуунд тусгаар тогтнолоо хамгаалж, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, баталгаажуулахын төлөө явуулсан хэдэн арван жилийн тэмцлийн түүхэн баримтыг судалгаагаараа дамжуулан нхийгмийн ой санамжид баттай үлдээхийн төлөө түүхчдийн баг ажилласан. Энэ багын ажлыг удирдан зохион байгуулсан хүн нь Дашдаваа гуай юм. Хувь хүнийхээ хувьд их цэмцгэр, нягт нямбай юм бүхнийг шалгадаг няхуур, хүнлэг жинхэнэ эр хүн шиг хүн байсан. Судалгаа шинжилгээний ажил хийдэг, олон баг хамт олон улирддаг учраас мэдээж уурлах уцаарлах зүйл гарна. Тэгэхдээ дүрсхийтэл ууралчихаад, шаардлагаа тавьчихаад хэдхэн минутын дараа инээгээд л юм яоьдаг тийм гэнэн хүн байсан. Маү олон жил хамт ажилласан чраас хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүстээ олон зүйлийг зааж сургаж, гэгээлэг дүр төрхийг үлдээсэн” гэсэн юм.

Тэрээр ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Нийгмийн Ухааны Институт, Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төв,  Улаанбаатар их  сургууль, Соёл урлагийн их сургууль, Архивын ерөнхий газарт эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтан, тасгийн эрхлэгч, багш, декан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, төслийн удирдагч, захирал, зөвлөхөөр ажиллаж  ХХ зууны монголын   түүх, архив  судлалын ажилд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэн, залуу үеийг сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч байсан юм. 18 бие даасан ном, нэг сэдэвт эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд туурвиснаас гадна “Монголын соёлын түүх” гурван боть зохиол, “Монголын улсын түүх” таван боть зэрэг 20 орчим хамтын томоохон бүтээлийг гаргажээ.

Архивын ерөнхий газрын хэлтсийн дарга Д. Батжаргал “Аав минь их олон газар ажиллаж байсан. Тэр хугацаандаа бие даасан, хамтарсан маш олон бүтээошшд гаргасан. Бид 70 жилийн ойн хүрээнд гарсан бүтээлүүдийг нь чуулган болгон хэвлүүлж байна. Эхний боть ном нь Улаан түүх гэдэг нэртэй. Дараагийнх нь “Коминтерний төлөөлөгчид”-тэй холбоотой номнуудыг нэгтгээд нэг боть болгосон. Цаашид бусад бүтээлүүдийг ньь нэгтгээд боть болгон хэвлүүлэх төлөвлөгөөтэй байна.  Худалдаанд гараад дууссан номнуудыг шинэячлэн хэвлээд нийтдээ 10 боть ном гаргаж, олон нийтэд хүргэх төлөвлөгөөтэй байна. Үүнд мэдээж тухайн үед хамтарч ажиллаж байсан эрдэмтэд, шавь нар хань ижил, үр хүүхдүүд нь хичээж байгаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд ирсэн хүмүүс аавыг минь дурсаж байгаа нь их сайхан байна. үр хүүхдүүдийнх нь хувьд бидэнд байнга шаардлага тавьдаг чанга хатуу хүн байгаагүй. Хаа ганц жинтэй үг хэлчихдэг хүн байсан. Аав минь та нар нэг үзэл баримтлалтай бай, урваж шарвах муухай шүү. Хоёр нүүр гаргавал амьдрал чамд хоёр нүүр гаргана шүү гэж дандаа захидаг байсан. Энэ үг нь байнга цээжинд уяатай явдаг” гэсэн юм.

Судлаачидтай хамтран “Коминтерн ба Монгол”, “Сталин ба Монгол орон”, “В.Котвич. Из эпистолярного наследия”, “Монгол-Зөвлөлтийн соёл, шинжлэх ухааны харилцаа”, “Жоу Энлай ба Монгол орон” зэрэг томоохон эмхэтгэлүүдийг боловсруулан бэлтгэх, редакторлах ажил хийжээ. Түүний бүтээлүүд орос, хятад, япон, англи хэл дээр нийтлэгдсэн байна. Үүнээс гадна эрдэм шинжилгээний эмхэтгэл, сурах бичиг долоо, өгүүлэл, 60 гаруй илтгэл гаруйг туурвин нийтлүүлжээ. Ч.Дашдаваагийн шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь төр засгаас өндөр үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол болон ойн медалиудаар шагнажээ.

Эх сурвалж: www.polit.mn