Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /12.18/хуралдаанаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг нэг жилийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “2019 оны наймдугаар сарын 30-наас хойш 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шалгаж нягталлаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1225 нь хайгуулынх, 1,664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл. Зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн 38 асуулгаар шалгасан. Лиценз бүр дээр маш тодорхой сан үүсэх боломжтой болсон учраас цагдаа, татвар, гааль, яамд гээд тал талд байдаг мэдээллүүдийг нэгтгээд мэдээллийн нэг сан бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа гэв. Түүнчлэн  Засгийн газрын хуралдаанаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдүүлж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг оруулж ирэхийг Д.Сумъяабазар сайдад үүрэг болгожээ.  Мөн бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг мөн тогтож ярьсан. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг зохицуулж байгаа 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг яриад бичил уурхайн газар дээр ажиллаад шийдвэр гаргахаар боллоо.

Ашигт малтмалын хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг мөн гаргажээ. 

Эх сурвалж:www.polit.mn