Х.ОЮУНБОЛД

Марк Кьюбан нь зарим эрсдэлийг туулахад бэлэн бол хэн ч баян болж болохыг харуулсан том жишээ юм. Еврей ажилчны гэр бүлд төрсөн Марк эхлээд зөөгчөөр ажиллаад дараа нь худалдагч болсон байдаг. Харин ажиллаж байсан газрынх нь үйлчлүүлэгчид дэмжсэнээр Марк Кьюбан “Micro Solutions” нэртэй анхны компаниа нээсэн байна. Түүнээс хойш найман жилийн дараа энэ компаниа зургаан сая ам.доллараар заржээ. Үүний дараа түүний байгуулсан “Broadcast.com” компанийг “Yahoo” компанид 5.7 тэрбум ам.доллараар худалдсан байна. Харин одоо NBA-гийн “Даллас Маверикс” баг, “AXS TV” телевиз, ”Ландмарк”, “Магнолиа Пикчерс” кино театрын эзэн түүнийг 3.300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж тооцдог байна. Ширлей, Нортон Кьюбан нарын хүү тэрээр бизнесийн ертөнцөд 12 настайдаа хөл тавьсан аж. Тодруулбал, үнэтэй сагсан бөмбөгийн гуталныхаа төлбөрийг  төлөхийн тулд хогны уут зардаг байсан гэнэ.

Надад юу ч байгаагүй

Индиана мужийн их сургуульд 23 настай элсэхдээ тэрээр халаасандаа зөвхөн 60 ам.доллартай байжээ. Тиймээс таван залуутай гурван өрөөтэй Далласын нэг байранд амьдрахаар явсан байна. Марк Кьюбан “Надад юу ч байгаагүй. Тэгэхээр надад алдах зүйл юу ч байсангүй” гэж ярьжээ. Тэнд түүнд компютерийн талаар санаа ч байгаагүй ч программ хангамж худалддаг ажил олсон байна. Ингэснээр удалгүй түүнд компьютер таалагддаг болохыг анзаарсан аж. Тиймээс программ зохиож сурсан бөгөөд 7-8 цаг амрахгүйгээр ажиллаж чаддаг байсан гэв. Энэ үедээ “Micro Solutions” компаниа нээсэн байна.

Анхны сая ам. долларыг олоход тусалсан ном

Пенсалвани мужийн Питтсбургт еврей гэр бүлд төрж өссөн Марк Кьюбан Чабениски хэмээх овгийг орос гаралтай өвөө нь АНУ-д амьдрахаар ирснээр Кьюбан болгож өөрчилсөн байна. Марк Кьюбан “Миний ээж намайг хивс нэхэж сураасай гэж хүсдэг байсан” гэж ярьсан байдаг. Гэвч надад их найдаж байгаагүй гэжээ. Залудаа зөөгч, бүжгийн багш гэсэн олон ажил хийж явсан ч эцэст нь бизнесийн ертөнцөд хөл тавихаар шийдсэн аж. Харин түүний энэ шийдвэрийг гаргахад Пол Терхостын бичсэн “Америк мөрөөдөлд мөнгө хийх нь, 35 настайдаа тэтгэвэрт гарах нь гэсэн ном нөлөөлсөн байна. Энэ номонд мөнгөө хэрхэн хэмнэх, байгаа жаахан эд хөрөнгөтэйгөө амьдрах, хувийн чухал зорилтуудаа бичсэн байжээ. Тиймээс “Бусадтай байр түрээслэн амьдарч, бяслагтай гоймон идэж, хэмнэж амьдарсан” гэж тэрээр ярьсан юм. Бизнесээ эхэлж байхдаа ч энэ зарчмуудыг баримталж байсан аж.

Тэр бол тэнэг

Сүүлийн үед ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газрын олон улс төрийн бодлогыг шүүмжилжээ. Тиймээс цахим ертөнцөд түүнтэй хэд хэдэн удаа муудалцсан байна.  Марк Кьюбан “Цагаан ордон, АНУ, дэлхийд юу болж байгааг харж байна. Бидэнд шилдэг удирдагчид хэрэгтэй. Гэхдээ ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхэд бэлэн биш байна. Харин би илүү сайн ажлыг хийж чадна гэж бодож байна” гэв. Доналд Трамп “Марк Кьюбаныг сайн танина. Тэр намайг дэмжсэн. Гэхдээ бүх уриалганд хариулахыг хүсээгүй байх. Харин ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээний хангалттай ухаалаг биш” гэж мэдэгдсэн байна. Марк Кьюбанийг тэнэг гэж үзэж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн юм.

Эх сурвалж www.polit.mn