Х.ОЮУНБОЛД

Цаг хугацаа явах тусам спортоор хичээллэсэн ч харвингаасаа салах улам хэцүү болдог нь нууц биш. Олон улсын эрдэмтдийн баг үүнийг хөгжихөд нөлөөлдөг биологийн хүчин зүйл байдаг гэж үзжээ. Хүн нас ахиж хөгшрөхийн хэрээр өөх шатаах эрхтэний чадвар буурснаар арьс, булчин, хүний эд эрхтэн орчим өөх хуримтлагдаж эхэлдэг байна. Иелийн анагаах ухааны сургуулийн багш Вишва Деп Дикситийн удирдсан энэ багийнхан В өөхний эсийн үйл явцтай холбоотой болохыг нээжээ. Эрдэмтэд энэ эсүүд ахимаг насанд хэвлийд өөх болон хуримтлагдаж эхэлдэг болохыг анзаарсан байна. Мөн залуу бие махбодь гэмтэж, халдвар авсан үед тохиолддог. Гэхдээ вирусыг устгасны дараа буцаж хэвийн байдалдаа ордог гэж эрдэмтэд үзжээ. Энэ өөхний эс нь бие махбодид тархсанаар бодисын солилцоо өөрчлөгддөгөөс гадна хүнийг таргалахад хүргэдэг аж. Селл Метаболисм сэтгүүлд гарсан нийтлэлд өөхний эсийн тархалтыг зогсоохын тулд эд эрхтэнээсээ устгах хэрэгтэй гэж бичжээ. Өнөөдөр энэ эсийг саармагжуулахын тулд хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг эмнүүдийг ашиглаж байгаа аж. Эрдэмтэд  энэ эмнүүд нь таргалахад нөлөөлдөг эсүүдэд хэрхэн нөлөөлөхийг ажиглах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Харин энэ арга нь үр дүнтэй гэдгийг баталснаар энэ эмчилгээ нь амьдралын чанар, настай хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулах шинэ боломжуудыг нээхэд туслах юм байна. Түүнээс гадна хоёр төрлийн чихрийн шижин, судасны хатуурал гэсэн өвчнийг бууруулах боломжтой болно. Мөн эсийн өсөлтөд нөлөөлдөг интерлейкин -1-ийг агуулсан зүрхний өвчнийг эдгээхэд ашигладаг эм байдаг байна. Энэ эм нь В өөхний эсийн өсөлтийг хянадаг уургийг багасгадаг аж. Гэхдээ настай хүмүүсийн гэдэсний өөхөнд хуримтлагдсан  В эсийн өсөлтийг зогсоохын тулд энэ эмийг судлах ёстой гэж эрдэмтэн Ваш Деп Диксит ярьсан байна.

Эх сурвалж www.polit.mn